Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үер холбогдох албаныхан зам засварын ажил болон нийтийн тээврийн шинэ автобус авах талаар мэдээлэл өгөв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Өнгөрсөн жил 12 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийсэн.

Энэ жил 16 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байгаа бөгөөд одоогоор таван байршлын ажил бүрэн дуусаж, хөдөлгөөнийг нээсэн.

Үлдсэн байршлуудын ажлыг хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Харин Хотын дарга зам засвар, шинэчлэлийн ажлуудыг хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болгов.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар "Автобусны парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснууд орж ирж байгаа. Дунд оврын 36, цахилгаан 15 автобус Замын-Үүдэд ирээд байгаа"-г хэлэв.