Сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сайжруулсан шахмал 118,000 тонн түлшийг 58 агуулахад нөөцлөөд байна. Нийт борлуулалтын 650 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 500 цэг ажиллаж байгаа.

Үлдсэн цэгүүдийг аравдугаар сарын 1-н гэхэд үе шаттайгаар ажиллуулна.

Түлшнээс 24 дээж авахад сайжруулсан шахмал түлшний стандартыг хангасан гэж гарсан. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөгийг зохион байгуулна" гэв.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж байхаар болж байна.