"Ногоон автобус"-ны асуудлаас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорсон. 

Харин Улаанбаатар хотын даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг дэвшүүлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналын НИТХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн.

 Тэгвэл өнөөдөр /2023.10.12/ Улаанбаатар хотын даргаар Х.Нямбаатарыг дэмжих эсэх санал хураалт НИТХ-ын төлөөлөгчдийн дунд явуулж, Х.Нямбаатарыг ХОТЫН ДАРГАД томилохыг 78.57 хувийн саналаар дэмжлээ. НИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайдад уламжилна. Улмаар Ерөнхий сайд батламжлах юм.