“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга асан Д.Сүндийг өчигдөр суллажээ.

Тодруулбал Говьсүмбэр аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэрийг гаргасан байна.

Шүүхээс Д.Сүндийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны арванхоёрдугаар сард нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял оноосон юм.

Хэргийн талаар сануулахад тэрбээр өөрийн эхнэрийг 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч нарт хээл хахууль өгсөн нь тогтоогдож байв.