Олон нийтийн газар буюу автобусны буудал дээр эмэгтэй хүнийг үснээс нь зулгааж, танхайрч буй залуугийн бичлэг түгээд буй. Тэгвэл тус бичлэг ямар нэг зураг авалт байсан уу эсвэл бодит уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Тиймээс Цагдаагийн газраас тодруулахад "Тус хэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна" гэлээ.