Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Тунгалагийн Санчир энэ жилийн дээд лигийг "Эрдэнэт Майнерс" багтай эхлүүлсэн ч өчигдөр "Налайх Бизон" багт нэгдэх болсноо мэдэгдлээ. Үндэсний дээд лигийн солилцооны цонх хаагдах сүүлийн өдөр нэгэн сонирхолтой шилжилт болсон нь энэ байв. 

Түүний хувьд "Эрдэнэт Майнерс" багт тоглож байсан хэдий ч түүнийг сэлгээнд суулгаж, тоглуулахгүй байсан тул ийнхүү урвалтыг хийсэн байж магадгүй хэмээн дэмжигчид нь үзэж байна. 

Налайх Бизон улам л хүчирхэгжиж Лигийн шилдэг оноо түүгчдийн нэг Ж.Жамсрандорж, будагтай талбайн шилдэг залуусын төлөөлөл С.Дугарбаяр, А.Сүхбат нарыг нэгтгээд байсан тэд энэ удаад Т.Санчирыг нэгтгэснээр албан ёсоор плей-оффд аюул тарих багаар нэрлэгдэж эхэллээ хэмээж байна.