Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Соёл урлагийн их сургууль, Монголын театрын музейтэй хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулагддаг театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал арванхоёрдугаар сарын 08-ны 11:30-15:00 цагийн хооронд Соёл урлагийн их сургуулийн "Оюутан театрт" үнэ төлбөргүй болно.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал сонирхсон хүн бүхэнд нээлттэй. Энд дарж хурлын хөтөлбөртэй танилцаарай.