Солонгос аавтай Филиппин хүүхдүүдийн тоо 20 мянгад  хүрч, тэдний ихэнх нь төрсөн эцэгтээ хаягдан Филиппин ээжийнхээ хамтаар Филиппинд амьдарч байгаа тооцоо гарлаа.

   Бизнес болон ажил, хувийн журмаар Филиппинд амьдардаг Солонгос иргэдийн тоо эдүгээ 200 мянгад хүрч, эдгээр дээр Солонгос оюутнуудыг нэмвэл багагүй тоо гарах ажээ. .Гэр бүлтэй Солонгос  эрчүүд  Филиппинд амьдарч байхдаа  залуу бүсгүйчүүдтэй дотно харилцаа тогтоон , тэдэнтэй хамт амьдарч улмаар үр хүүхэдтэй болдог ч Солонгос улсад буцан ирсэн даруй холбоогоо таслан , аль болох дахин холбогдохгүйг хичээдэг ажээ. 1995 оноос хойш олноороо бий болсон Солонгос аавтай Филиппин хүүхдүүдийн тоо эдүгээ 20 мянгад хүрч, зарим нэгэн Филиппин эмэгтэй Солонгост ирж, ааваас нь хүүхдийн тэтгэмж,нөхөн төлбөр нэхсэн өргөдөл гарган шүүхэд хандаж байна.Тухайлбал Солонгос эцэгтэй охин, хүү 2-ынхоо эцгийг хайж ирсэн Филиппин эмэгтэй , өнгөрсөн Баасан гаригт түүний 2 хүүхдийн эцэг нь Солонгос улсын иргэн Ким мөн болохыг шүүхээс баталсан хариу сонсож, сар бүр хүүхдийн тэтгэмжийг авахааас гадна сүүлийн 10 жилд өгөөгүй хүүхдийн тэтгэмжээ нөхөн авах хуулийн шийдвэр сонссон байна.

   Энэ мэтчилэн Филиппин эмэгтэйчүүд эцэг тогтоох шинжилгээ өгөн Солонгос аавуудаас нь нөхөн төлбөр нэхвэл, хамгийн багадаа 10 мянга гаруй Солонгос эрчүүд , Филиппинд байгаа хүүхдүүддээ сар бүр тэтгэмжийн мөнгө өгөх болоод байна.