Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголоор өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн мэдээлэлтэй танилцаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр замд зүтгүүр унасан тохиолдол бий эсэхийг тодруулав.

Түүний асуултад Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирал асан Р.Батсүх "Хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах шалтгаан олон бий. 

  • суурь бүтцийн эвдрэл
  • техникийн бүрэн бүтэн байдал
  • ажилтнуудын аюулгүй байдлыг хангах дүрэм журмын биелэлт гэж үндсэн гурван асуудал бий. 

Миний сонссоноор зүтгүүр унасан. "Болдтөмөр Ерөө гол" компанийн бүтээн байгуулалтад Хангийн төмөр замыг барьж байсан ачаа ачиж явсан галт тэрэг хурд хэтрүүлж, зарим үед 160 км/цагийн хурд авсан гэдэг мэдээ байдаг. Ингээд сум зүсэж ороод зүтгүүр замаас гарч унасан гэж сонссон.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм нормативын шаардлагыг бүрэн хангасан" гэлээ.