Нүүрсний сонсголын өнөөдрийн хуралдаанд Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нэр дурдагдав. 

Өнөөдрийн сонсгол хуралдаанаар нүүрсний хэрэгт хамаарал бүхий компаниудыг шинжээчид танилцуулсан билээ. 

Энэ жагсаалтад "Бууч" ХХК дурдагдав. Харин "Бууч" ХХК-ийн нэгдмэл сонирхол бүхий компаниар "Нэтикс майнинг про" ХХК-ийг нэрлэж, түүнд нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг хувь эзэмшдэг гэж танилцууллаа.

Үүний дээр, Н.Өнөрцэцэгийн төрсөн эгчийнх нь охин О.Шүрэнсувд нүүрс тээвэрлэдэг "Мон можар транс" ХХК-ийг үүсгэн байгуулсан талаар сонсголын үеэр ярив.