Иргэн Б.Юмжирдулам цахим орчинд лайв, бичлэг хийхдээ гэр бүлийн харилцаатай байсан гэгдэх иргэн Г болон түүний өндөр настай ээж, гэр бүлийнхнийг нь элдвээр гутаан доромжилж, ёс бус үгээр хэлж, заналхийлдэг байжээ.

Тиймээс Тухайн Гэр Бүлээс Гомдол Гаргаж, Б.Юмжирдуламд Эрүүгийн Хуулийн 13.14 Дэх Хэсэгт Зааснаар Буюу “Худал Мэдээлэл Тараах” Гэдэг Үндэслэлээр Цагдаагийн Байгууллагаас Шалгаж Эхэлсэн.

Тус хэргийг Орхон аймгийн цагдаагийн газраас шалгаж, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Юмжирдуламыг эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт зааснаар буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 мянган төгрөгөөр торгох ял оноожээ.