Дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч рүү хутга барьж дайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 23-ны 04:50 цагт "47 настай эрэгтэйн даралт ихэссэн" гэх дуудлагын дагуу үзлэг хийхээр очсон эмч рүү тухайн иргэн хутга барьж дайрчээ. Үүний улмаас эмч  айсандаа цонхоор үсэрч, баруун хөлөө хугалжээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хутга барьж дайрсан этгээд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.