Нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө илэрхийлэх бөгөөд энэ өдрөөс хойш 2024 оны УИХ-ын сонгуульд ямар нам, эвслүүд оролцох нь тодорхой болох юм байна. 

Харин нэр дэвшүүлэх ажиллагаа нь санал авах өдрөөс 45 өдрийн өмнө эхлээд долоо хоногийн хугацаанд дуусдаг аж. 

Энэ жилийн тухайд тавдугаар сарын 14-20-ны өдрийг дуустал долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдах юм байна. Үүний дараагаар нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор ил болно гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ.