УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. Тэд баяр наадмын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн санал санаачилжээ.

Уг төсөлдөө гадна агаарын темпратур нэмэх болсон үед морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөн заалт тусгаж буй юм байна.

Ц.Туваан энэ тухай: "Бид хаврын уралдаан хийхгүй байгаа үед манай уяачид, унаач хүүхдүүд БНХАУ-ын ӨМӨЗО-ы хэмжээнд маш олноороо гарч, уралдаан зохион байгуулах болсон.

Өөрөөр хэлбэл талын морьтон Монголчууд бид энэ өв соёлоо өөр улсад алдах нь. Үүнд эмзэглэж буй хүн маш олон хүн байна. Иймээс энэ хуулийн төслийг санаачилсан" гэв