МҮОНТ-ийн шинэ уран бүтээл "Нарны жим" олон ангит уран сайхны кино үдэш бүр гарч үзэгчдийн хүртээл болж байгаа юм. Уг киног Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойд зориулан бүтээсэн.

Энэхүү кинонд гол дүрийг бүтээсэн МУСТА жүжигчин Батушка буюу Т.Баттулгыг уншигч та танина. Өдгөө  “Мөрөөдлийн театр”-т ажиллаж үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэж яваа авьяаслаг жүжигчин.

Тэгвэл түүнд нэгэн бүсгүй хандараад яваа сурагтай. Тодруулбал, "Нарны жим" кинонд хамтран тоглосон Халиу буюу М.Батжаргал гэнэ шүү.

Д.Ана