Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар ажиллаж иргэдийн асуултанд хариулсан юм.

Л.Эрдэнэчимэг "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд жижиг бизнес эрхэлдэг иргэдэд тулгардаг бэрхшээлийг хэрхэн хөнгөвчлөх талаар үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Нийт жижиг бизнес болон өрхийн аж ахуй эрхлэгчдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэднээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгт анхан шатны хяналтын байгууллагуудаас дарамт шахалт их ирдэг тухай гомдол цөөнгүй ирдэг" гэлээ.

УИХ-ын эмэгтэй гишүүд жижиг хоолны газрууд, нарийн боовны цех, зах дээр бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүдийн ажлынх нь байранд очиж, тулгарч байгаа асуудлуудтай танилцсанаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас өгч байгаа зөвшөөрлийн тоо олон байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Зөвхөн дүүргүүдээс иргэдтэй байгуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээг сунгуулахад 10 гаруй бичиг баримт бүрдүүлдэг аж. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгт хандаж энэ бүх бэрхшээлээ хэлээрэй. Энэ бүх саналыг тусгаж “Зөвшөөрлийн тухай” хуульд тусгах болно гэж тэрбээр онцлон захилаа.

УИХ-ын гишүүн  Г.Уянга "Олон оронд түрээсийг зохи­цуулсан хууль байдаг. Гэхдээ энэ хууль дангаараа батлагдан гарахгүй, Газрын тухай  болон бусад хуультай уялдах ёстой.  Бараа бүтээгдхүүний үнэ өндөр байгаа нь түрээсийн төлбөр их байгаатай холбоотой. “Түрээслэгчдийн эрх ашгийн хамгаалах тухай” хуулийн төсөлд энэ талаарх санал бодлоо тусгах боломжтой" гэлээ.

Х.Даваа

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд жижиг бизнес эрхэлдэг иргэдэд тулгардаг бэрхшээлийг хэрхэн хөнгөвчлөх талаар үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.  Нийт жижиг бизнес болон өрхийн аж ахуй эрхлэгчдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэднээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгт анхан шатны хяналтын байгууллагуудаас дарамт шахалт их ирдэг тухай гомдол цөөнгүй ирдэг тухай хэллээ. УИХ-ын эмэгтэй гишүүд жижиг хоолны газрууд, нарийн боовны цех, зах дээр бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүдийн ажлынх нь байранд очиж, тулгарч байгаа асуудлуудтай танилцсанаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудаас өгч байгаа зөвшөөрлийн тоо олон байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Зөвхөн дүүргүүдээс иргэдтэй байгуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрээг сунгуулахад 10 гаруй бичиг баримт бүрдүүлдэг. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгт хандаж энэ бүх бэрхшээлээ хэлээрэй.  Энэ бүх саналыг тусгаж “Зөвшөөрлийн тухай” хуульд тусгах болно гэж  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.   

Олон оронд түрээсийг зохи­цуулсан хууль байдаг. Гэхдээ энэ хууль дангаараа батлагдан гарахгүй, Газрын тухай  болон бусад хуультай уялдах ёстой.  Бараа бүтээгдхүүний үнэ өндөр байгаа нь түрээсийн төлбөр их байгаатай холбоотой. “Түрээслэгчдийн эрх ашгийн хамгаалах тухай” хуулийн төсөлд энэ талаарх санал бодлоо тусгах боломжтой гэж  УИХ-ын гишүүн  Г.Уянга хэллээ

- See more at: http://zasag.mn/news/view/5979#sthash.ezYK96AE.dpuf