Хилэнт хэмээх модон луу жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр /2024.02.06/ эхэлж байна.

Тэгвэл энэ жилийн Цагаан сарын барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр зодоглохгүй аж. Тэрбээр "Энэ жилийн Цагаан сарын барилдааныг өнжиж байгаа. Бэртлээ сайн эдгээж байж барилдана. Энэ жил оролцох боломжгүй" гэлээ.