Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар энэ сарын 16-ны өдрийн 20:00 цагийн орчим малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.17-ны өдрийн 23:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 2 малчныг эрэн хайх ажиллагааг 02.18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, 02.18-ны өдрийн 10:40 цагт нөхөр 53 М-ыг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.  Харин түүний эхнэр 50 настай О-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгчээ. 

 Энэ талаар орон нутгийн ХОВД.МН сайтад нөхрийнхөө араас гарсан 50 настай О сураггүй алга болсон талаар мэдээлж байв.