Цахим сүлжээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнуудын бичлэг цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "“Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болголоо” гэж дурдсан байна.