“Шилмэл загвар” төвөөс загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн  “Азийн топ модель” О.Ариунзулыг өдгөө танихгүй хүн ховор. Тэр анх MSC компаний “Хүслийн ундаа”-ны рекламанд тоглож олонд танигдсан. Түүний нэр Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн гэдгээрээ илүүтэй алдаршсан юм. 

Хосууд ганц хүүтэй бөгөөд загвар өмсөгч бүсгүй өдгөө Лондон, Парис хотноо ажиллаж амьдарч дэлхийд алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж загварын карьераа хөөж яваа. Түүний хань нь үүнийг нь ч дэмжиж алс хол ажиллаж хөдөлмөрлөхөд нь ихэд дэмждэг гэдэг.