Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес”, “Мон-Ирээдүй” ХХК-д ажиллалаа.

Дээрх хоёр компанийн үйлдвэр кластерийн системээр хамтран ажиллаж, малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

 

сонин mn

сонин mn

Энэ хөтөлбөр дээрх салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын орчин, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, дотоод, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох юм. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Эхний ээлжинд түүхий эдийн чанар, малын бүртгэлийн системийг сайжруулах, үйлдвэр, малчдыг холбож, түүхий эд бэлтгэл, нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг аж ахуйн нэгжүүд болон салбарын мэргэжлийн холбооны удирдлага илэрхийллээ.

 

сонин mn

сонин mn

сонин mn

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлийн зээл авсан аж ахуйн нэгжүүд 2022 онд 14 тэрбум гаруй төгрөгөөр түүхий эд, туслах материал худалдан авч, 1.2 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байна. Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлтөд 426 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдаж байна. Ноос, ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас, хэвлэл, сав, баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн чиглэлээр 3,200 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрт 44 орчим мянган хүн ажиллаж байгаа юм.

 

“БЕСТ ШҮЕС” ХХК

 

сонин mn

Тус компани 2001 онд гутал, цүнх, арьсан эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд гутал үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компани болжээ. 2024 оноос гутлын түрийнд гадуур улыг шууд цутгадаг автомат машиныг эх орондоо анх нэвтрүүлсэн байна.

 

 “МОН-ИРЭЭДҮЙ” ХХК

 

сонин mn

Тус компани арьс, шир зэрэг түүхий эдийг хагас боловсруулан олон улсын зах зээлд гаргахын зэрэгцээ бог малын арьсаар зөөлөн савхи, гутлын дотор эдлэлийн зориулалттай савхи, бодын ширээр гутлын дээд бие, цүнхний зориулалттай арьс, шир үйлдвэрлэж байна. 2020 онд салбартаа анхлан 2020 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлж, арьс ширний салбарын хөгжлийг шат ахиулжээ.

 

сонин mn