“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн "Баян" гэх Р.Базарааг өнөө өглөө ЭЦГ-аас баривчлан саатуулж, мөн түүний хамаарал бүхий компани, аж ахуйн нэгж, оффист нь нэгжлэг хийж байна.

Мөн уг хэрэгт холбоотойгоор Р.Базараатай холбоотой арав орчим хүнийг баривчлан саатуулсан бөгөөд тэдний нэг нь бүлэглэл бий болгон бусдыг дарамталдаг гэх Х.Хаш-Эрдэнийг мөн баривчлан саатуулжээ.