УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ бага хурлаараа тодруулах юм. Яг одоо намын удирдах зөвлөлийн хурал эхлэх гэж байна.

Тодруулбал, намын удирдах зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшигч нартай холбоотой асуудлаа цэгцэлсний дараа бага хурлын гишүүдийн саналаар нэр дэвшигчдээ эцэслэн баталгаажуулна. Хуульд заасны дагуу өнөөдөртөө багтааж намын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 126 нэр дэвшигчийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх ёстой аж.