АН-аас хөөгдөж явсан Ж.Батзандан тус намын дарга Лу.Гантөмөрийн урилгаар буцаж иржээ. АН залуучуудын болон 80 оныхон байна. 50-60-аад оныхон үндсэндээ АН-аас явсан байна. Дандаа миний үеийн найзууд, дүү нар маань байна, Ардчилал мандан бадрах болтугай. Би аль ч тойргоос нэр дэвшсэн тулалдаад л гараад ирнэ. 

Шинэ намаасаа нэр дэвшсэн бол би ёстой жинхэнээсээ санал хуваана шүү дээ. Тиймээс би Шинэ намаасаа найзуудаа дагуулаад АН-д албан ёсоор гишүүн болж ирсэн. 10 тойрогт санал хуваахгүйгээр эвлэлдэн нэгдэж, ялалт байгуулна. АН өмнө нь хөөдөг, туудаг байсан бол одоо эвлэлдэн нийлүүлдэг дүрэмтэй болсон. Би намын жагсаалтаар орохгүй, намаас тойрог өгвөл маш сайн тулалдана. Цэнхэр тугийг босоо байлгахын төлөө сайн ажиллана" гэлээ.

Тэрбээр Сүхбаатар, Хэнтий, БЗД-т нэр дэвшихээр яригдаж буй билээ.