Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, амжилт ололт маань секунд тутмаар үнэлэгдэх болсон өнөө үед интернэтээр буюу онлайнаар худалдаа хийх хандлага маш эрчимтэйгээр өсч байна.

Онлайн худалдаа нь хэрэглэгчдэд илүү их тав тух, бараа, үйлчилгээний өргөн сонголтыг олгохоос гадна зарим тохиолдолд илүү хямд үнийг санал болгодог.

Мэдээж дэлгүүрээр явж хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авахад биетээр мэдрэх давуу талтай боловч олон бүтээгдэхүүнүүийг нэг бүрчлэн үзэхэд хүндрэлтэйгээс гадна, цаг хугацаа алдаж, бие ядрахаас өгсүүлээд олон сөрөг талтай. Тиймээс дэлхий дахин хөгжихийн хэрээр бид дэлгүүр хайж явах биш, бидэнд дэлгүүрийн үүд хаалга гэрээсээ, гарт байгаа утаснаасаа гээд хаанаас ч хэдийд ч нээлттэй байх болжээ.

2014 оны 6 сарын 27. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг 2009 оноос хойш өөрийн онлайн сайтаараа дамжуулан хэрэглэгчиддээ санал болгож байсан Ай Ти Зон компанийн онлайн сайт WWW.ITZONESTORE.MN  шинэчлэгдлээ.  

Шинэчлэгдсэн онлайн сайтаас бид бүхэн мэдээллийн технологийн 5000 гаруй бүтээгдэхүүнийг нэг дороос үзэж, сонгосон бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 5%-иар хямд авах онлайн хөнгөлөлтийг эдлэн, хэрэв сэтгэлд маань нийцэхгүй бол 48 цагийн дотор солиулах боломжийг олгох сэтгэл ханамжийн баталгаатайгаар өөрийн оффис, албан байгууллага, гэртээ хүргүүлэн авах өргөн боломжийг WWW.ITZONESTORE.MN  олгож байна.  

Түүнчлэн өөр хаанаас ч онлайнаар захиалах боломжгүй Мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийг шинэчлэгдсэн сайтдаа төвлөрүүлсэн нь тус сайтын гол онцлог юм.

Ингээд эрхэм уншигч та бүхэн Хэвлэгч, хувилагчийн “Хор хүргэлтийн үйлчилгээ”, “Дуудлагын засвар үйлчилгээ”, “Байгууллагын МТ гэрээт үйлчилгээ”, компьютер, тоног  төхөөрөмжийн “Түрээсийн үйлчилгээ”, “Канон хувилагчийн гэрээт үйлчилгээ” зэрэг мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийг гэртээ болон албан байгууллагатаа шинэчлэгдсэн сайтаасаа хүлээн авч цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэн, бизнесийнхээ үр ашгийг нэмэгдүүлээрэй.