Наадмын үеэр ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарь гарчээ. Тодруулбал,

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 09, 10–нд 08.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 –нд амарч, 07 дугаар сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний сүлжээ дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07 дугаар сарын 11–нд Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 07 дугаар сарын 11, 12–нд “Улсын их дэлгүүр”, “УИД”–ийн бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 13–нд 10.00 -21.00 цаг хүртэл ажиллана. 07 дугаар сарын 11-нээс 15–ныг дуустал “Номин стандарт” амарна. “Номин холдинг” ХХК–ний бүх салбарууд 07 дугаар сарын 14–нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн хооронд ажиллана.

Сонгинохангай ХХК –ний “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

“Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12, 13–нд 10.00-21.00 цаг, “Скай” хайпермаркет 09.30–20.30 цаг хүртэл ажиллана. 07 дугаар сарын 14-нөөс 16–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 07 - р сарын 10 -нд ердийн цагийн хуваариар 10.00-19.00 цагт ажиллаж , 07 дугаар сарын 11–нээс эхлэн 07 дугаар сарын 22–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул-2” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваариар 05.00-17.00 цагт ажиллаж , 07 дугаар сарын 11–нээс эхлэн 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Дүнжингарав” худалдааны төв 07 дугаар сарын 11, 12-нд ердийн цагийн хуваариар 10.00-20.00 цагт ажиллаж , 07 дугаар сарын 13-наас эхлэн 07 дугаар сарын 17–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 18-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар 09.00 -20.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-нээс 15–ныг хүртэл амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Барс” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 07.00–20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13 ,14, 15–нд амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 06.00–18.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-нээс 15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ ” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 08.00–16.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад, 07 дугаар сарын 16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд 10.00–20.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15–нд амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Нийтийн үйлчилгээний зоогийн газар, кафе, баар цэнгээний газар, түргэн хоолны газрууд 10, 11, 12–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 13, 14 –нд амарна. Баяраар цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллах бол худгууд 11,12-нд амрах юм.