Чингис хааны нэрэмжит Алтан категорын  олон улсын чанарын хаан титэмт “Их Засаг” Олон улсын Их сургууль нь Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны алдар гавьяаг мөнхөлж, Чингис хааны оюун санааны ертөнц болсон Их Засаг хуулийг 800 жилийн дараа дэлхийн хүн төрөлхтний сонорт дахин хүргэсэн гавъяатай билээ.

“Их Засаг”-ийн оюутнууд монголын  аль ч их дээд сургуульд байхгүй хөнгөлөлт эдэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн Газрын, төрөл бүрийн сан, төрийн бус байгууллагуудын тэтгэлэгт хамрагддаг.

Тус сургууль  2014-2015 оны хичээлийн жилд элсэлт авах журамдаа өөрчлөлт хийж оюутнууддаа дараах хөнгөлөлтүүдийг үзүүлэхээр боллоо. Үүнд:

  • Нэг хичээлийн жилд нэг гэр бүлээс тус сургуульд 2 оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрийг 15 хувь, 3 оюутан сурвал эхний хүүхдийн сургалтын төлбөрөөс 30 хувь, хоёр дахь хүүхдийн сургалтын төлбөрөөс 15 хувь тус тус хөнгөлнө.
  • Ирэх жилийн сургалтын төлбөрөө 6 сарын 30-ны дотор багтааж бүрэн төлбөл 20 хувиар, Сургалтын төлбөрөө 9 сарын 10-ны дотор бүрэн төлбөл 5 хувиар хөнгөлнө.
  • Ерөнхий шалгалтанд 800 оноо авсан элсэгчдийг I курсын сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлж, 750-иас дээш оноо авсан элсэгчдийг I курсын сургалтын төлбөрөөс 50 хувь, 700-иас дээш оноо авсан элсэгчдийг I курсын сургалтын төлбөрөөс 20 хувь, 650-иас дээш оноо авсан элсэгчдийг I курсын сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
  • Их Засаг Лицей сургуулийн төгсөгчдийг эхний жилийн сургалтын төлбөрөөс 10 хувь хөнгөлнө.
  • Нэг хичээлийн жилд  А дүнтэй суралцвал дараагийн жилийн сургалтын төлбөрөөс 10 хувь,  Хоёр хичээлийн жилд А дүнтэй суралцвал дараагийн нэг жилийн сургалтын төлбөрөөс 15 хувь,  Гурван хичээлийн жилд А  дүнтэй суралцвал тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх Чингис хааны нэрэмжит тэтгэлэг олгоно.
  • Оны шилдэг 10 оюутны нэгээр шалгарсан бол ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлнө.
  • “Супер студент” реалити ШОУ-нд шалгарсан 10 оюутныг гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцуулна.
  • ИЗОУИС-ийн төгсөгчдөөс тус сургуулийн магистрантурт үргэлжлүүлэн суралцаад 11 сарын 1-ны дотор төлбөрөө бүрэн төлбөл сургалтын төлбөрөөс 10 хувь, 11-р ангиа А үнэлгээтэй төгссөн болон бүтэн өнчин хүүхдийн эхний жилийн оюутны байрны төлбөрийг 10 хувь, Оюутны дотуур байранд амьдардаг оюутан нэг улирал онц дүнтэй суралцвал дараа улирлын байрны төлбөрөөс 10 хувь хөнгөлнө. Харин нэг оюутан дээрх хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэхгүй, хичээлийн жилийн дундуур сургуулиас эсвэл байрнаас гарвал хөнгөлөлтөнд хамрагдахгүй... гэсэн байна.

Энэ бүхнээс харахад л, “Их Засаг” Олон улсын Их сургууль бол “Эзэн хичээвэл заяа хичээх”-ийн үнэнийг бодитоор харуулж өгдөг, хүүхэд бүрийн хүсч тэмүүлдэг эрдмийн уурхай болох нь харагдаж байна.

Эзэн Чингис хаанаараа овоглож, Их засаг хуулиар нэрлэгдсэн хамт олныг их хаан, их хуулийн сүнс сүлд үргэлж ивээн дааж явдаг учраас ажил үйлс нь ямагт өөдөө, зам нь үргэлж дардан байдаг юм гэж ИЗОУИС-н ректор, Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Н.Ням-Осор бахархалтайгаар хэлдэг юм.