Төрийн орон сууц корпораци /ТОСК/-иас  “Буянт-Ухаа 1”  хороололд орон сууц худалдан авах иргэдийг өнгөрсөн тавдугаар сард сугалаагаар тодруулсан бөгөөд нийт 1540 иргэн азтан болсон билээ.

Харин дээрх азтануудаас өнгөрсөн хугацаанд нийт 323 орон сууц буцаагдсан тул ТОСК-иас тэдгээр байруудад дахин сугалаа явуулахаар болжээ. Ингэхдээ өмнөх сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийг хамруулахаар төвлөсөн байна. Сугалааны тохирлыг долдугаар сарын 19-нд “Монгол бөхийн өргөө”-нд явуулахаар болсон гэж ТОСК -иас мэдээллээ.