Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
3 цагийн өмнө
Унадаг дугуйтай хүүхдийг явган хүний гарцан дээр мөргөсөн осол Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Спортын төв ордны урд замд өчигдөр гарсан талаар мэдээлсэн.
“Марк, улсын дугаар тодорхойгүй автомашин зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхиж зугтаасан" энэхүү ослыг шалгахад Hyundai Elаntra маркийн автомашиныг насанд хүрээгүй хүн жолоодон явсныг олж тогтоожээ.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас "Тээврийн хэрэгслийг ачиж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Дугуйтай зорчиж явсан хүүхэд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа" гэлээ
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг.
216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зочин · 2 цагийн өмнө
DYRAAR SHAANA80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN80955877