Иргэн П.Оюунбат: Хэн ч хуучин машин унахыг хүсэхгүй. Тоолж байгаа мөнгө нь хуучин машины үнэд хүрч байхад өөр яах юм бэ
2 цагийн өмнө
2025 оны зургадугаар сард 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх захирамж иргэдийн амьдралд хүндхэн тусч байгаа талаар иргэн П.Оюунбаттай ярилцлаа.
-Та энэ захирамжид ямар байр суурьтай байна вэ?
-Насжилт өндөртэй машиныг дотор нь хоёр ангилдаг. Хуучин машиныг түлш шатаалтаар нь евро нэг, хоёр, гурав, дөрөв гэж ангилдаг юм. Евро нэг, хоёр нь хамгийн хуучин төрлийн машин буюу хорт утаа ялгаруулах магадлал өндөртэй, бензин их иддэг. Харин евро гурав, дөрөв нь сүүлийн үеийн технологиор хийгдсэн бөгөөд хүрээлэн буй орчинд үзүүлэх хорт нөлөө нь маш бага байдаг.
Евро нэг, хоёр мотортой машин үнэхээр хорт утаа ялгаруулдаг нь үнэн. Гэхдээ 2007 оноос хойш манайд японы евро дөрөвтэй машинууд ихэвчлэн орж ирдэг болсон шүү дээ. Тиймээс манайх шиг ядуу буурай орны хувьд евро гурав, дөрөвтэй машиныг нас зааж номер өгөхгүй хэмээн хорих захирамж гаргах нь маш буруу. Хэрэв манай иргэдийн төлөөлөгчдийн хурал судалгаатай ажил хийдэг байсан бол хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй байлаа.
Шууд 10 жилийн насжилттай машинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй гээд захирамж гаргачихна. Энэ захирамж дэндүү учир битүүлэг байна. Ойлгоход хүртэл бэрх. Оньсого таалгаж байгаа юм шиг. Машин гэдэг чинь дотроо олон төрөлтэй. Он цаг, хугацаанаасаа хамаараад хувьсаж өөрчлөгддөг. Шууд 10 жилийн насжилттай машинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй гэхээр иргэд бухимдаж хүлээж авах нь аргагүй. Аливаа зүйлд учир шалтгаан гэж байдаг биз дээ. Захирамж гаргахаасаа өмнө манайд аль үйлдвэрийн, насжилттай машин хэр их байгааг тогтоогоод түүнд тохирсон шийдвэр гаргах ёстой байсан юм. Ядахдаа Улаанбаатар хотын хэмжээнд байгаа автомашины хэдэн хувь нь евро нэг, хоёр, хэд нь евро гурав, дөрөв байгааг ч тогтоогоогүй. Хэрэв энэ талаар судалгаа хийсэн бол яагаад танилцуулсангүй вэ. Тэгсэн мөртлөө өөрсдөдөө маш итгэлтэй шийдвэр гаргана. Шийдвэр гэдэг ямар албан тушаалтан гаргаж байгаагаасаа үл хамааран ард иргэдийнхээ сайн сайхны төлөө чиглэсэн байх ёстой. Гэтэл автомашинтай холбоотой захирамж, шийдвэрүүд ард түмнээ хавчсан, айлгасан, тулгасан, дарамталсан өнгө аястай байна.
-Яагаад насжилтыг нь 10 жил гээд байгаа юм бол?
-Монгол, Солонгос, Японы стандартад машин 200.000 км явдаг гэж тооцдог. Үүн дээр тулгуурлаад 10 жил гэж бодохоор 200.000 км болно. Энэ юу гэсэн үг вэ гэвэл 10 жил явсан машинд техникийн бүрэн шинэчлэл хийх шаардлага үүсдэг гэж байгаа юм. Бид Японоос дандаа 150, 160-тай, мотор нь бараг солигдох болсон машин оруулж ирж зардаг. Уг нь манайх анх оруулж ирэхдээ стандартаа чанга тавьсан бол одоо ард иргэдийн нуруун дээр ирж байгаа ачаа арай хөнгөн байх байлаа. Тухайн импортлогч орноос стандартын чанарыг хангуулах ёстой. Гэтэл аль хэдийнэ ороод ирсэн машины стандарт, чанарын шаардлагыг ард түмнээсээ асуугаад байх нь хуучин машин унасан та нарын хохь гээд байгаа юм шиг. Судалгаатай ажил хийдэггүйнх нь хор уршиг энэ. Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь мэргэжлийн биш. Инженерийн сэтгэлгээ, ойлголт мэдлэггүй хүмүүсээс ийм шийдвэр нь гарах аргагүй шүү дээ.
Бас нэг асуудал байна. Бид чинь уг нь соёлт ертөнцөд амьдарч байгаа биз дээ. Хуучин машин гэхээр л хамгийн муу гэсэн ойлголттой байх юм. Энэ дотор чинь классик, хувь хүний тусгай сонирхлын 1960, 1970 оны мустанк гэдэг юм уу иймэрхүү машинууд багтдаг. Одоо энэ шинэ захирамжаар бол ийм машин авчирч унах битгий хэл нэрийг нь дурдах эрхгүй болчихлоо. Энэ чинь өдөр тутмын хэрэглээ гэхээсээ илүү гангараа, цуглуулга. Соёлт ертөнцийн хүний сонирхлыг жаахан ч гэсэн тооцдог баймаар байна. Юуг ч эргэцүүлэн бодож, тооцохгүйгээр бүгдийг нь хорьж, хасдаг, цагддаг, татвараар дарамталдаг.
-Уг нь энэ захирамжийн зорилго нь нийслэлийн автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах гэсэн. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Бүх машин техникээ хорилоо гэхэд манай утаа 20 орчим хувь буурна. Тэгвэл энэ улсын иргэдийн тал хувь амьдарч байгаа хотын бүх автомашин, техник хэрэгсэл зогсчихвол цаашаа амьдрал бий юу. Бүх техник хэрэгслийг хорьсон ч агаарын бохирдол хэзээ арилахгүй. Цаана нь 80 хувь агаарын бохирдол үлдэнэ. Яагаад хуучин машин уналаа гэж ард иргэдээ дарамтлаад байгаа юм бэ. Болж, бүтэхгүй бүх зүйлийг ард иргэдийн хэрэглээ, амьдралтай холбож буруутгадгаа болимоор байна.
Хүн боломждоо тааруулж амьдардаг. Шийдвэр гаргаж байгаа энэ хүмүүс иргэд нь байгаа мөнгөндөө тааруулж машин худалдан авдаг гэдгийг ойлгохгүй байна. Ямар ч хүн хуучин машин унахыг хүсдэггүй. Тоолж байгаа мөнгө нь хуучин машины үнэд л хүрч байхад өөр яах юм бэ. Энэ чигээрээ дундаж болон дунджаас доогуур амьдралтай хүмүүс машин унах эрхгүй боллоо.
А.Даваадулам
Зочин · 25 минутын өмнө
SXN SHAALGYYLN BOOBN DOLOON80955877
Зочин · 1 цагийн өмнө
Хуучин машины татварыг нь өндөр тогтооход л болно. Өндөр татвараа төлөөд унах уу эсвэл шинэ машин авч бага татвар төлөх үү гэдэг сонголтыг нь л өгчих хэрэгтэй. Унах эрхийг нь хасах шаардлагагүй. Бусад орнууд ч ийм зарчмаар явдаг.
Ганаа · 2 цагийн өмнө
Зөв штэ хориглох хэрэгтэй машин авч унаж чадах нь унаад чадахгүй нь нийтийн унаагаараа явцгаа …болсон болоогүй сэг оруулж ирж зардаг ченжийн нэг бна энэ нөхөр
Зочин · 2 цагийн өмнө
TSAGN SEKSDX VAWALDN80955877ANUSN
Зочин · 2 цагийн өмнө
TSAGN SEXSYGR XUSSEN BOOBN XXN80955877