“Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б. Тэргэл НҮБ-аас зохион байгуулж буй Олон Улсын хуралд оролцохоор явлаа
6 цагийн өмнө
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) болон Хятадын Хөргөлтийн Нийгэмлэг (CAR) хамтран, Монреалийн протоколын Озон Үйл Ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Good Servicing Practices for Cold Storage Applications and Safe Handling of Natural Refrigerants" (Хөргөлтийн системийн туршлага ба байгалийн гаралтай хөргүүрийн бодисын аюулгүй хэрэглээ) сэдэвт олон улсын уулзалтад Монгол Улсыг төлөөлөн “Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б.Тэргэл тус уулзалтад оролцохоор явлаа.

Дэлхийн 150 гаруй орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх тус уулзалт БНХАУ-ын Гуанжоу хотод энэ сарын 4-7-ны өдрүүдэд болох юм.
Энэхүү арга хэмжээнд “Мах Импэкс” ХК-ийн хөргөлтийн инженер Б.Тэргэл Монгол Улсаас сонгогдон оролцож байгаа нь зөвхөн компанийн төдийгүй Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьд чухал үйл явдал юм.







                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					