Энэ жил Дарь-Эх орчмын авто замыг засварлах гэнэ.

Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар "Зураг дээр Дарь-Эхийн зам ус тогтсон, явган замыг шинэчилж, бродюр солих шаардлагатай харагдаж байна.

2024 оны зургаадугаар сараас эхлэн Улаанбаатар хотын явган хүний замыг шинэчлэх засварлах ажлын тендерүүдийг зарлаж ирсэн. Өнөөдрийг хүртэл 11 удаа зарлаж, тендерт оролцох ААН байхгүй тохиолдол ч байна.

Дарь-Эхийн замын ус зайлуулах хоолойг өргөтгөж шинэчлэх ажил хийгдэж байна. Явган зам, бродюрийн ажлын тендерт шалгарсан монгол компани ажлаа хийж байхад нэг дөвчигнөсөн нөхөр очиж ажилчдын ам руу микрофон гозолзуулж айлгаж ичээгээд явж байх юм. Тэр ажил авсан ААН гаднын ажилчнаар ажлаа хийлгэж байгаа юм байна. Ажиллах хүн олдохгүй аргаа бараад гаднын хүн ажиллуулж байгаа байлгүй. Гэтэл Нямбаатар чи Хятадуудад ажил өглөө гээд орилж байх юм.

Хуучирсан явган зам, эмтэрсэн бродюр шинэчлэх солих ажил үргэлжилнэ. Энэ жил Улаанбаатар хотод нийт 15 байршилд 186,839 м.кв явган замыг шинэчилнэ.

Таван шараас офицеруудын ордон хүртэл, Бага тойруу, Их тойруу, Дөлгөөн нуураас Зайсангийн гүүр хүртэл, 4-р дэлгүүрээс Маршалын гүүр хүртэл хоёр талдаа манай цаг уур нөхцөлд таарсан хийцлэлтэй, халтирдаггүй жигд боржин чулуун замтай болно.

Энхтайвны өргөн чөлөө дагуух хуучирсан өнгөт хавтангуудыг шинэчилж, ус тогтдог хэсгүүдийг тэгшилж засна" гэж мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Төв шуудан, Сүхбаатарын талбай, Геологийн төв лабораториос 25 дугаар эмийн сан хүртэлх явган хүний замын хавтанг барзгар чулуун хавтангаар солих ажил хийгдэж байгаа аж.