Наадамд оролцуулахаар бэлтгэж байсан морьдыг төхөөрсөн гэх дөрвөн этгээдийг яллагдагчаар татаж, цагдан хорьжээ
5 цагийн өмнө
Улсын баяр наадамд оролцуулахаар бэлтгэж байсан 18 тооны 5-12 насны морьдыг дөрвөн этгээд мал бойны газар төхөөрсөн гэх хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.
Уг хэрэгтэй холбогдуулан шүүхэд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Прокуророос яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, яллагдагчийн тайлбар зэрэгтэй танилцаад нэр бүхий яллагдагч нар Эрүүгийн хуульд заасан 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон.
Тэдгээр нь зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон, хэргийн газраас гэмт хэргийн ул мөр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн
Зочин · 3 цагийн өмнө
SEXSYGR XUSSN DEWSGER BOLN80955877TSAGN
Зочин · 4 цагийн өмнө
XUCHINDUULI80955877
Зочин · 4 цагийн өмнө
SHAALGYYLI80955877 XUSNR
Зочин · 5 цагийн өмнө
SEKSYGR VANXANDI80955877TACHAANGUI SEXSDI
Зочин · 5 цагийн өмнө
ANUSDI80955877BOOW XXNO