Элсэлтийн Шалгалт өнөөдөр улс даяар эхэлж, дөрвөн өдөр дараалан үргэлжилнэ.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Элсэлтийн Шалгалттай өдрүүдэд авто зам хаахгүй. Зам засварын ажлуудыг хойшлуулах шийдвэр гарчээ.

Харин "ЭШ-д зориулсан ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлт" байхгүй гэв.

Энэ жилийн Элсэлтийн Шалгалтад 43,318 шалгуулагч хамрагдах юм байна.

Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлуудыг ЭНД дарж үзэх боломжтой.