Б.Жавхлан: Төсвийн ₮2.3 их наядын алдагдлын ₮500 тэрбумыг хөрөнгө оруулалтаас, ₮1.8 их наядыг урсгал зардлаас нөхнө
3 цагийн өмнө
Шинээр бүрдсэн Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын гишүүд 2025 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөлтэй танилцсан байна.
Шинэ сайд нар ирэх Баасан гараг хүртэл төсвийн тодотголтой танилцах шаардлагатай гэж үзсэн учир энэ долоо хоногийн төгсгөлд Засгийн газар дахин хуралдах болжээ. Төсвийн тодотголын талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн хэмнэлтийн тухай хуульд тухайн жилийн төсөвт тавигдсан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны гэрээ нь тавдугаар сарын 31-нээс өмнө хийгдээгүй бол хэмнэлтэд тооцно гэдэг заалттай. Энэ заалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуульд 2023 онд оруулсан бөгөөд энэ жилээс хэрэгжиж эхэлсэн.
Худалдан авах ажиллагааны гэрээ эхний хагас жилийн дотор хийгдээгүй бол бүтээн байгуулалтын ажил сүүлийн хагас жилд хийгдэнэ гэдэг худлаа. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарыг илүү хариуцлагажуулах, төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан хөрөнгө оруулалтуудыг баталж байх зарчмыг хатуу баримтлах үүднээс энэ заалтыг оруулсан.
Ингээд тавдугаар сарын 31-нээр тасалбар болгоод төсвийн ерөнхийлөн захирагч нараас худалдан авах ажиллагааны мэдээг авахад нийт 534 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний гэрээ хийгдээгүй байна. Тэгэхээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу энэ нь шууд хэмнэлт болж байна гэсэн үг.
Тиймээс төр өөрөөсөө эхэлж урсгал зардал, хөрөнгө оруулалтаа оновчтой болгох, төрийн бүтцийг илүү чадамжтай байдлаар цомхотгох зорилготойгоор төрийн захиргааны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна. Ийм үндэслэл шаардлагаар төсөвт тодотгол хийх гэж байна.
Тэгэхээр 2.3 их наядын 500 тэрбум нь хөрөнгө оруулалтаас, 1.8 их наяд нь урсгал зардлаас хасагдах нь. Энэ урсгал зардал дотор татан буугдаж байгаа гурван үндэсний хороо болон нэлээн хэдэн яамны харьяа агентлагийн заримыг татан буулгах, нэгтгэх процесс явагдана.
Төрийн албан хаагчдын тоог цөөлөх асуудал өмнө нь УИХ дээр яригдсан. Төрийн албан хаагчдын тоог 9 хувь буюу 14,400-гаар бууруулна. Энэхүү цомхотгол нь энэ удаагийн төсвийн тодотголоор эхэлнэ.
2025 оны төсвийн тухай хуульд томоохон бүтээн байгуулалтын ажил цөөхөн бий. Нийт 42 байгаагаас ихэнх ажил нь хийгдээд эхэлсэн. Үүнээс гурван авто замын гэрээ хийдээгүй учраас хэмнэлтэд орсон. Хэмнэлтэд орсон гол ажлууд нь сайд нарын багцад багтсан ихэвчлэн худалдан авалттай холбоотой ажлууд байсан. Харамсалтай нь Эрүүл мэндийн яаман дээр 60 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авах байтал худалдан авах ажиллагааг зохион байгуулж чадаагүй байсан.
Сайд нар төсөвтэйгөө танилцаж эцэслээд Баасан гарагт ээлжит бусаар хуралдах Засгийн газрын хуралдаанд дахин танилцуулна" гэв.
Зочин · 2 цагийн өмнө
SERELN MEDREMJN UILCHLEED80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEKSYGR XALYYTSI TSAGN XUSNG80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDN XUSSEN ERTEI SADAR VANALMAAR SEKSEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEXSEER SHAAMAAR XUCHINDI80955877
Зочин · 3 цагийн өмнө
SADARLMAAR 80955877SEXSDN VANXANDI
Зочин · 3 цагийн өмнө
BOOW XXOJ TAWIYYLN BOOW XUSNEER DOLOON ANUSDI80955877