УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгожээ.

УИХ Дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон тул ийн өнөөдөр бүлгийн даргыг сонгосон байна.

 

Ж.Бат-Эрдэнэ нь

 

1983 онд

Нийслэлийн 75 дугаар дунд сургууль,

1989 онд

ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль,

1998 онд

Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

 

1990-1992 онд

ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер,

1994-2000 онд

“Ашид-Эрдэнэ” ХХК-ий захирал,

2000-2004 онд

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга,

2007-2012 онд

Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2008-2012 онд

Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

2011-2012 онд

МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

2013-2016 онд

Булган аймгийн Монгол ардын намын хорооны дарга,

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2017-2018 онд

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,

2019 оноос

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргга

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.