Монголд ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумьж, бүрэн устгах арга хэмжээг шуурхайлахыг ЦЕГ-т үүрэг болголоо
8 цагийн өмнө
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Баасандамба танилцууллаа.
Ерөнхий Сайд Г.Занданшатар нийгмийн тахал болоод буй хар тамхитай дайн зарлахаар шийджээ.
Тэрээр өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар дараах үүргийг өгчээ.
1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.
2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;
4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;
5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгосон байна.
Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар Орон сууцжуулалтын тусгай банк байгуулах шийдвэр гарлаа. Тус банк байгуулах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийн ЭЗХ-ийн сайд Н.Учралаар ахлуулж, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчны сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Аубакир нарын сайд нар ажлын хэсэгт багтжээ.
Ажлын хэсэг энэ чиглэлээр шуурхай ажиллаж, Засгийн газарт танилцуулах үүрэг авсан байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал
Тэрээр, "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн томоохон төслүүд болон 2024–2028 оны хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан 149 төслийг салбарын яамд бүртгээд байна. Эдгээр төслүүдийг санхүүжилтийн эх үүсвэр, бэлэн байдлын түвшин, ач холбогдлоор нь эрэмбэлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж, холбогдох үнэлгээг хийж байна.
Бид нийт 14 мега төслийг хэрэгжүүлэх зорилтыг тавьсан бөгөөд эдгээр нь өмнөх Засгийн газраас эхлүүлсэн хамтарсан ажлуудын үргэлжлэл юм. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төслүүдийг ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.
Энэ хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран хөгжлийн төслүүдийг үнэлэх 4 бүлэг, 14 шалгуурт суурилсан аргачлалыг боловсруулсан. Үүнд:
Макро эдийн засгийн үнэлгээ:
- Хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эсэх
- Эдийн засгийн төрөлжилтөнд оруулж буй хувь нэмэр
- Төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөө
- Ажлын байр нэмэгдүүлэх боломж
Төслийн бэлэн байдлын үнэлгээ:
- ТЭЗҮ, зураг төсөвтэй эсэх
- Газар болон дэд бүтцийн бэлэн байдал
- Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд туссан эсэх
Санхүүжилтийн үнэлгээ:
- Санхүүгийн эх үүсвэр шийдэгдсэн эсэх
- Санхүүгийн тооцоо, өгөөжийн бодит байдал
- Хөрөнгө оруулалтын өгөөж
Нийгмийн нөлөөллийн үнэлгээ:
- Нийгмийн үйлчилгээ, дэд бүтцэд үзүүлэх нөлөө
- Иргэдийн амьдрах орчны сайжралт
- Нийгэм, эдийн засгийн хэрэгцээг хангах байдал
Эдгээр шалгуураар үнэлсний үндсэн дээр 14 мега төслийн 4 нь хэрэгжиж эхэлсэн. Үүнд:
- Төмөр замын хил холболт
- Газрын тос боловсруулах үйлдвэр
- Монгол-Францын хамтарсан “Rona Mining” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ
- Эрдэнэбүрэнгийн УЦС
Цаашид эхлэх 5 чухал төсөлд:
- Тавантолгойн цахилгаан станц
- Зэс боловсруулах үйлдвэр
- Гангийн цогцолбор
- Алт цэвэршүүлэх үйлдвэр
Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор зэрэг төсөл багтаж байгаа. Эдгээр нь улсын төсвөөс хөрөнгө шаардахгүй, төр-хувийн хэвшлийн түншлэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэлбэрээр хэрэгжих боломжтой.
Мөн сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд болох Хэрлэн Тоонт, Орхон Онги, Эгийн голын УЦС, үндэсний хиймэл дагуул, төмөр замын төслүүдийг бэлтгэл хангах шатанд ажиллаж байна.
Ингээд нийт 149 төслийг дээрх 14 шалгуураар үнэлэн эрэмбэлж, ирэх намрын чуулганаар Хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлд багтаах эсэхийг шийднэ. Үүнд зураг төсөв, ТЭЗҮ байхгүй, санхүүжилт тодорхойгүй төслүүдийг төсвөөс хасах буюу хойшлуулах бодлого баримтална. Ирэх оны төсөвт эдгээр шалгуурыг хангаагүй төслийг огт суулгахгүй байх зарчимтай ажиллана.
Бид энэ жил орлогын 3.1 их наяд төгрөгийн тасалдалтай төсөв баталсан. Эдийн засаг агшиж буй нөхцөлд төсвийг тэлэх, экспортын боломжтой салбаруудыг дэмжих шаардлагатай. Үүний тулд төрөөс орон зайгаа хумьж, хувийн хэвшилд боломж нээх ёстой. Энэ хүрээнд 2.1 их наяд төгрөгийн хэмнэлтийг хийж, зарим агентлаг, хороо, зөвлөлийг татан буулгаж, цомхотгол хийсэн.
Экспортыг дэмжих зорилгоор Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, 21 чиг үүрэг бүхий үүрэг даалгавар өгөөд байна. Төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртлыг бууруулах зорилгоор 60 орчим журмыг цуцалсан.
Экспорт, импортын хяналтыг “е-кабинет” системээр шуурхай шийдвэрлэж байгаа бөгөөд аль боомт, хэдэн машин гарсан, хэн дээр гацаа үүссэн гэх мэт мэдээллийг real-time-р харж, хариуцлага тооцдог болсон.
Хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх тусгай механизмыг ЭЗХЯ дээр ажиллуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 110 гомдлоос 27 нь л шийдвэрлэгдсэн байна. Үүнээс 65 хувь нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамаарч байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэснээр дэд бүтцийн төслүүдийг урагшлуулах нөхцөл бүрдэнэ.
Энэ удаагийн тогтоолоор хөрөнгө оруулагчийн гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэж байхыг үүрэг болгосон. Экспортын ажлын хэсэг 14 хоног тутам Засгийн газарт мэдээлэл хүргэж, шийдвэр гаргах байдлаар ажиллана.
Хөгжлийн төслүүдийн үнэлгээ, эрэмбэ наймдугаар сарын 15-аас өмнө дуусаж, намрын чуулганд танилцуулагдана. Ингэснээр бид ирэх оны төсвийг илүү бодитой, үр ашигтай, хувийн хэвшилд суурилсан хөрөнгө оруулалтын орчинд нийцүүлж батлах боломжтой гэж үзэж байна" гэлээ.
эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг сайд Ж.Чинбүрэн танилцуулахдаа,
Тэрбээр, Вакцинжуулалтыг эрчимжүүлж шуурхай арга хэмжээ авсны үр дүнд баярын амралтын өдрүүдэд улаанбурханы өвчлөл ноцтой нэмэгдсэнгүй. Дэгдэлтийн оргил үед хоногт 500-550 хүн бүртгэгдэж байсан бол одоо хамгийн багадаа 50 хүртэл буулгаж чадлаа.
Дахин баяр наадам үргэлжилж буйтай холбоотой өнөөдрийн байдлаар хоногт 150-160 тохиолдож болж нэмэгдэж байна. Вакцинжуулалтыг идэвхтэй хийсний үр дүнд өвчлөл нэлээн буурлаа. Намайг ажлаа авах үед улаанбурханаар 7 хүүхэд эндсэн байсан бол өнөөдөр нас баралт 10 болсон.
Вакцинжуулалт 23 хувьтай байсан бол өнөөдөр 57 хувьд хүрлээ. Ингэснээр өвчлөлийн тархалт бууруулахад том дэмжлэг боллоо.
Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум, эрүүл мэндийн урсгал зардлаас 10 тэрбум, нийт 15 тэрбум төгрөгийг улаанбурханы өвчлөлийн эсрэг бэлэн байдлыг хангахад зарцуулсан. ЭМЯ-ны төсөвт тодотгол хийсэнтэй холбоотойгоор илүү цагаар ажиллаж вакцинжуулалт хийсэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын урамшуулал цалинг тооцохоор өнөөдрөөс ажиллаж эхэлж байна гэв.
Зочин · 1 цагийн өмнө
DYRTAI SEXSYG XUSNEER80955877
Зочин · 5 цагийн өмнө
ANUSN80955877
Зочин · 5 цагийн өмнө
SEXSEER TAICHNA80955877
ИРГЭН · 5 цагийн өмнө
устахгүй л юугаа хүлээгээд байсан юм бол. МЭДСЭЭР БАЙЖ.
Зочин · 6 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 6 цагийн өмнө
BOOBN XXNO80955877
Зочин · 6 цагийн өмнө
SEXSYNDE MANSYYRI SADARTLA XUCHINDUULI
Батбаяр · 7 цагийн өмнө
Мансууруулах төрлийн элдэв бодис оруулж ирдэг, нийлүүлдэг, түгээдэг бүлэглэл, хүмүүсийг илрүүлэн баривчилж хатуу арга хэмжээ авч нийгмээс тусгаарлах ёстой.. Бүх насаар нь нийгмээс тусгаарлан байдаг газар нь хий
Зочин · 8 цагийн өмнө
TSAGN SEXSYGR80955877