Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны өглөө хүүхэд нас барсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Тус хэрэгт хүүхэд нас барсан шалтгаан, хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. 

Зарим нэр бүхий мэдээллийн сайтуудад тус хэргийн талаар батлагдаагүй, тодорхой бус мэдээллийг нийтэлсэн байгаа нь хэргийн оролцогчдын сэтгэл зүйд нөлөөлөх зэрэг хор уршиг дагуулах эрсдэлтэй байх тул албан ёсны эх сурвалжгүй мэдээллийг нийтэд түгээхгүй байхыг ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.