Цахим орчинд хип хоп залуу дуучид цагдаагийн ажилтнуудад баривчлагдаж буй бичлэг тарж, тэдний мансууруулах бодис хэрэглэсэн үед саатууллаа гэх гарчигтайгаар олон нийтийн сүлжээнд тараад байсан билээ. 

Энэ талаар ЦЕГ-аас дараах тодруулгыг өгсөн бөгөөд үүнд, “Rhyme гээд киноны хэсэг. Эбо, Десант нар гол дүрд нь тоглосон. Гуравдугаар сард хийгдсэн кино. Есдүгээр сарын 5 -нд цацагдана гэсэн мэдээлэл байна. Цагдаад бүртгэгдсэн мэдээлэл байхгүй” гэв