Багш нар БИШ, Боловсролын салбарын удирдлагын байгууллагуудаас цомхотголд орж байгаа
2 цагийн өмнө
Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг асуудалд Боловсролын яамнаас тайлбар өглөө.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга "Сошиалд Боловсролын салбарт 4000 гаруй хүнийг ажлаас халах гэж байна гэх мэдээлэл гараад байна. Багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүй.
Цомхотгох нь битгий хэл 3000 гаруй багшийн хомстол үүссэн байгаа. Батлагдсан албан тушаал дээр ажиллаж байгаа нэг ч ажилтан, албан хаагч, сургууль цэцэрлэгийн, мэргэжлийн боловсролын сургуулиас халахгүй.
Харин Боловсролын удирдлагын байгууллагуудаас цомхотголд орж байгаа" гэлээ.