Сошиал орчинд үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг УИХ-ын гишүүн М.Нарантуяа өөрийн цахим хуудастаа гишүүний ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ ийн бичжээ. 

Тэрбээр бичихдээ, УИХ-ын гишүүн гишүүн л гээд хуцацгаах, Тэрийг чинь болоод 1 л жил болж байна. Тэрнээс чинь түрүүлээд хүн болж төрөөд 40н жил болж байна!

Энэ ажил миний амь заяа, та нарын боддог оройн дээд оргил биш тул өгч байгаад та нартай алалцаж болж байна шүү ёстой!!!

Гишүүн гээд лаларуудад доромжлуулаад хуцуулаад суудаг нь би биш!

Ёстой торохгүй өгч чадна. Та нар тэгээд эрхэм дээдсүүддээ хуу шаалгаад үеийн үеэрээ өр шир өтөнд баригдаад байж байхдаа яг таарсан түмэн гэдгээ үзэцгээ!

Чуулган эхлэхэд өгөмз!!! гэжээ. 

 

Тэгвэл УИХ гишүүн нь ямар тохиолдол ажлаа өгөх вэ гэдгийг хуулийн заалтаар тайлбарлаж байна. 

 

УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг Монгол Улсын Их хурлын тухай хуулиар зохицуулна. Тус хуулийн 9 дүгээр зүйлд гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох асуудлыг зохицуулжээ.

ХУУЛЬ: 

9 дүгээр зүйл.Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

  • 9.1.Дараах тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:
  • 9.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
  • 9.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 9.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
  • 9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 9.1.5.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
  • 9.1.6.нас барсан.