УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулгах хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг өмгөөлөгчид нь мэдэгдэж байсан.

Тэгвэл шүүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гарчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэж, нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй болж байна.

Энэ талаар Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат ийн бичжээ. 

 

Миний үйлчлүүлэгч Дашзэгвийн Амарбаясгалан нь өөрийн “Нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл байнга тараасан” асуудлаар иргэн Б.Энхбаярыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн болно.

Уг шүүхээс албан ёсоор иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд одоо Б.Энхбаярт нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж байна. Эрхэм гишүүн маань нэхэмжлэлээ гардан авч шүүх дээр хэвлэлээр яриад байгаа асуудлуудаа нотлох үүргийг хуульчилсан байдаг.

Хэрэг үүсгэсэн захирамжийг хавсаргав ... гэжээ.