П.Наранбаяр: Ирэх даваа гаригаас эхлэн томуугийн тархалт ихтэй сургуулиудын 1-5-р ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ
1 цагийн өмнө

Ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг ЭМЯ гаргасан.
Харин Боловсрол яам тус саналыг хүлээн авах боломжгүй талаараа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр шийдвэр гарна. Амралт нааш татахгүй, ирэх даваа гарагаас 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлэх талаар ярьж байна. Гэхдээ алаг цоог дэгдэлттэй буюу нийслэлийн зургаан дүүргийн сургуульд хамаатай. Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 15-наас эхэлнэ" гэв.






