Улаанбаатарт өдөртөө -24 градус хүйтэн байна
38 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -27…-29 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.






