Тэс суманд орж ирсэн баавгайг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газарт шилжүүлэхээр болжээ
32 минутын өмнө

Увс аймгийн Тэс суманд орж ирсэн хүрэн баавгайг тухайн сумын удирдлага, албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд тууштай 20 гаруй хоног ажилласны үр дүнд эрсдэл, хохирол үүсгэхээс өмнө амьдаар нь барьсан байна.
Тодруулбал: Өнгөрөгч 10 дугаар сарын 22-ы өдөр Тэс сумын Ханжит багийн нутагт баавгай харсан талаар иргэний мэдээллийн дагуу Тэс сумын удирдлага, албан хаагчид, байгаль орчны тасаг болон Увс аймгийн Байгаль орчны газар, Зэрлэг амьтан хамгаалах Цэгц төв, Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан, хүрэн баавгайг орж ирснийг тодруулж, авран хамгаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Тухайн амьтан нь байгалийн зан төрхөөрөө байршлаа хурдан хугацаанд өөрчилж, зарим үед хаашаа ч явсан юм гэмээр алга болж байжээ. Энэ хугацаанд ажлын хэсэг нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх, өдөр бүр эргүүл хяналт хийх, урхи буюу амьд баригч торыг тогтсон байршилд байрлуулах, хоол хүнсийг нь амьтны тогтмол ирж байгаа байршилд хүргэж тавих зэргээр баавгайг барихаар 20 гаруй хоног тууштай ажилласны үр дүнд 2025 оны 11 дүгээр сарын 29-ий өдөр Тэс сумын төвийн дэргэд Тооромт хэмээх газар байршуулсан амьд баригч торонд хүрэн баавгай орсон байна.
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 30-ы өдөр ажлын хэсэг амьд баригчинд орсон баавгайг унтуулан, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн, дата мэдээлэл цуглуулжээ. Тус хүрэн баавгайг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт шилжүүлэн хүргэх аж.








Зочин · 24 минутын өмнө
BOOW XXOJ DOLOON ANUSN AL SEKSEDEED80955877VANXANDAAD