"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн гүтгэгчдийг шүүхэд өгнө гэв
7 цагийн өмнө

"Эрэл" группын үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн сэтгүүлч С. Будрагчаагийн 2025 оны 12-р сарын 11-ний өдөр цахим орчинд нийтэлсэн “Нууц материалууд: Enslaver (Боолчлогч)” нэртэй видео бичлэг, түүнтэй холбоотой удаа дараагийн гүтгэлгийн шинжтэй нийтлэлд холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
Уг мэдэгдэлд: "Юуны өмнө тухайн бичлэгт гарч буй мэдээллийн агуулга, оролцогчдын өгч буй тайлбар нь үнэнээс илт гуйвуулсан, олон жилийн өмнө болсон үйл явдлыг хэт нэг талыг өнгөцөөс зохиомжилж харуулсан байгааг хариуцлагатайгаар мэдэгдье. Тухайн үед манай гэр бүлийн үйлчлэгчээр 3 жил ажиллаж байсан Филиппин улсын иргэн сургуульд суралцах болсон шалтгаанаар ажлаас гарч нутаг буцах хүсэлтээ өгч, өөрийн оронд ажиллуулахаар бидэнд танилцуулагч Террил Аттенза санал болгож танилцуулсан.
Тэр үед талийгаач Монгол Улсад, өөр гэр бүлд ажиллаж байсан боловч манайд ажиллахыг зөвшөөрсөн. Бичлэгт дурдсанаар бид талийгаачийг аль нэг газраас хүчээр авч ирж, үнэ хөлсгүй ажиллуулсан, боолчлогдсон гэсэн нь худал мэдээлэл байна.
2011 оны 7 сараөс хойш ажилласан 5 сарын хугацаанд бид талийгаачийг хорьж, гар утас, эд зүйлийг хурааж, дарамт, шахалт үзүүлсэн зүйл огт байгаагүй. Тэрээр Улаанбаатар хотод ажиллах явцдаа чөлөөтэй орж гарч, сүмд очиж, танил, найз нөхөдтэй болсон байсан. Түүнчлэн талийгаачийг манай гэр бүлийн хэн нэгэн гишүүн зодож дарамталж, хөнөөсөн гэх тайлбар огт үндэслэлгүй.
Бичлэгт дурдагдаад буй Э.Жаргалан нь талийгаачийг ажиллаж байх хугацаанд хилийн чанадад ажиллаж амьдарч байсан ба түүнтэй ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй.
Ажиллаж эхэлснээс хойш 5 сарын дараа буюу 2011 оны 11-р сарын 20-ны өдөр талийгаачийн бие муудсан тул, яаралтай түргэн тусламж дуудсан. Улмаар Монгол Улсын цагдаагийн байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллага шалгаж “зүрхний булчингийн эмгэгийн улмаас зүрхний хурц дутагдлаар нас барсан” болохыг тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад биднээс зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд бусдаар ямар ч мэдээлэл авах, оролцох эрхгүй байсан.
Бичлэгт гарч үзүүлээд байгаа зураг, баримтууд бидэнд байдаггүй, эдгээрийг бид олж авах боломжгүй, харин мэдээлэл гаргаж байгаа хүмүүс эдгээр баримт бичгийг хаанаас олж авсныг бид мэдэхгүй.
14 жилийн өмнө болсон үйл явдлыг тухайн үед хууль хяналтын байгууллага зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэсэн байхад өнөө үед үүнийг ямар зорилгоор гэдгийг нь мэдэгдэхгүй дахин сөхөж, олон нийтийг төөрөгдүүлэн худал мэдээлэл тарааж, талийгаачийн гэр бүлд болон манай гэр бүлийн гишүүдэд сэтгэл санааны дарамт учруулж байгаа нь харамсалтай байна. Энэ нь зөвхөн манай гэр бүлийн эсрэг төдийгүй тухайн үед асуудлыг шалган шийдвэрлэсэн цагдаа, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллага болон тэдгээрийн ажилтнуудын эсрэг явуулж буй гүтгэлгийн чанартай үйл ажиллагаа болохыг тэмдэглэх нь зүйтэй. Бид хуулиар дамжуулан уг асуудлыг өдөөн гаргаж буй хүмүүсийг холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах болно.
Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭР БҮЛ" гэсэн байна.







Зочин · 4 цагийн өмнө
SAWI80955877
123 · 4 цагийн өмнө
хүн чанаргүй муусайн яргачид,ингэж олон жилийн дараа илэрнэ гэж бодоогүй байхдаа ёстой,хаа холын филлипин улсын ядуусын хорооллын үгээгүй ядуу гэр бүл -Жаажаа гэж хэнээс сонсож мэдсэн байх уу,гэр бүлдээ л бодит үнэнийг хэлнэ биздээ.бузар гэр бүл,нүгэл чинь нүдээрээ гарч тос ус хоёр ялгарч байна даа,
Зочин · 6 цагийн өмнө
SADARTLA SHAALTSI80955877
Зочин · 6 цагийн өмнө
Тухайн үед "Ноцтой мэдээ" сонин дээр гарч байсан нийтлэл тэгээд юу юм бэ?
Зочин · 6 цагийн өмнө
ALRYGA BOOBN SHAAJ GOE LAW BULUULJ ANUSRYGA BOOWN VANAGLMAAR TYLTAL ORYYLJ80955877
Зочин · 6 цагийн өмнө
SERELN XUTEL SEKSEER TAWIYYLI80955877
Зочин · 6 цагийн өмнө
TOMSGN XELEERE TAALLAAR YDAANR DOLOON URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 6 цагийн өмнө
SEKSYGR UILCHLEED VANXANI SEKSY DEWSGER BOLI80955877TSAG SADARLI
Зочин · 6 цагийн өмнө
BOOBN XXN BOOW DOLOOJ AL SEXSDI ANUSN VANXANDAAD BIEE UNELELN80955877