Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг цагдан хорьдгийг болиулсан. 2023 оны 11 сард баталсан хуулийн үр дүнд сүүлийн 1 жилийн хугацаанд цагдан хорих нь 3 дахин буурсан гэсэн статистик үзүүлэлт бий. Энэ бол сайн хэрэг. Харин улс төрчидтэй ойр хүмүүс цагдан хоригдохоос зайлсхийж байгаа асуудал байна.

Жишээ нь, Д.Амарбаясгалантай даргын хэрэгт холбоотой Эрдэнэжаргалыг шүүгч хоёр удаа суллалаа. Сүүлд уржигдар шөнө сулласан байна. Энэ нь мөрдөн байцаах ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд байна. Д.Амарбаясгалан дарга Монголд байна уу, хилээр гараад явчихсан уу?

Энэ дээр шийдэмгий баймаар байна. Хууль зүйн сайдын хувьд хэрэг маргаан шийдвэрлэдэггүй учир оролцохгүй, нөлөөлж болохгүй. Бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирвэл яасан юм бэ, юунаас нь айгаад байгаа юм бэ. Саад болоод байгаа бол түдгэлзүүлээд шалгая л даа"  гэлээ.