Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
2 цагийн өмнө

Саяхан хүүхдүүд нэг нэгнээ ухаан алдуулж тоглож буй мэдээлэл гарсан. Энэхүү нийтлэлийн дараа хүний их эмч Я.Жамбалдорж манай редакцийг зорин ирж, өсвөр насны хүүхдүүдийн дунд буй энэ үйлдэл нь ирээдүйд ямар хор уршиг дагуулж болзошгүй талаар сэрэмжлүүлэн ярилцлаа.
-Хүүхдүүд бие биеэ ухаан алдуулж тоглож буй энэ үйлдэл нь ирээдүйд ямар хор уршигтай вэ?
-“Өдрийн сонин”-ы 228 дахь дугаарт гарсан “Дунд сургуулийн хүүхдүүд нэг нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болжээ” гэсэн сэдвийг уншлаа. Энэ талаар санаа бодлоо хуваалцахаар зорьж ирсэн юм. Даяарчлалын ертөнцөд интернэт, фэйсбүүк гээд цахим орчинд бүх мэдээлэл нээлттэй, ил тод байна. Гэтэл нэг саваагүй хүүхэд энэ муухай тоглоомыг олж мэдэж л дээ. Тэгээд түүнийгээ сонирхож, “Ийм нэг тоглоом гарчихаж” гэсэн байх. Хүүхдүүд бие биеэ ухаан алдуулдаг энэ тоглоом нь “Choking game” гэдэг нэршилтэй, Америкт анх 1995 оноос гарч, 1997 он хүртэл 80 гаруй хүүхэд амь насаа алдсан юм. Анги дотроо, сурагчийн ширээн дээрээ гэнэт ухаан алдаад уначихлаа гээд л, хамт тоглосон хүүхдүүд нь хамгаалаад л, зарим нь тэрүүгээр өөрийгөө баясгах гэж тоглодог, зарим нь бүр резинээр өөрийнхөө амьсгалыг боогдуулж, сулрахаар нь кайф авч донтох шинжтэй тоглоом юм билээ.
-Бүр өөрийн гэсэн нэршилтэй, ихээхэн хор уршигтай “хэцүү нэрт” байх нь?
-Манай монголчууд цөөхүүлээ, 3.5-хан сая хүн амтай. АНУ 365 сая хүнтэй. Үүнээс 71.3 сая нь хүүхэд байна. Өсвөр насны буюу 12-17 насны 26.2 сая хүүхэдтэй. 12-14 насных нь 12.8 сая, 15-17 насны 13.4 сая хүүхэд байгаа юм. Жилд 3.6 сая хүүхэд төрдөг ийм том улс. Харин манай улсад жилдээ 76 мянган хүүхэд төрдөг. Тэгэхээр тэр том улсын хүүхдүүд дунд үүссэн энэ тоглоомоор манай монголчууд наадаад байвал юу болох вэ. Нэгдүгээр асуудал нь ийм байна. Хоёрдугаарт, энэ тоглоомын хор хөнөөлийг дурдахгүй байж болохгүй. Өнөөдөр тэр хүүхэд ухаан алдаад, бусад нөхөд нь инээж хөхрөөд байна гэдэг ямар энэрэх сэтгэлгүй юм бэ. Найм, есдүгээр ангийн, ухаан орсон хүүхдүүд найз нөхдөө хүчилтөрөгчийн дутагдалд ороод царай нь хувхай цайгаад, нүүр нь янз бүрээр хувирахыг хараад шоолж зугаацна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Найзыгаа ухаан алдуулж, өмдөнд нь өтгөн, шингэнийг нь алдуулчихаад олны доог болгоод, түүндээ баясаж байна гэдэг чинь монгол хүний ёс суртахуунд байх ёсгүй зүйл. Монголчууд “Муу юм модон улаатай” гэж ярьдаг шүү дээ. “Хүний сайнтай нөхөрлөж, хүлгийн сайныг шинжиж яв” гэдэг байтал хүн төрөлхтөнд байгаа хамгийн муу муухайг олж ирдэг, сэддэг байж боломгүй. Ард нь зогсож байгаад амьсгаагаа урт гаргах үед нь гүрээний судсыг дардаг гэхээр чинь хүүхдүүд амьдаар нь бие биеийгээ хөнөөж байна шүү дээ. Тэр хүүхэд зөвхөн тэрхэн мөчид ухаан алдаад сэргэчихэж байгаа юм биш. Тухайн хүүхдийн уураг тархинд далд мэдээлэл хуримтлагдан кодлогдоно. Ирээдүйд ой санамж нь алдагддаг, юм сэтгэн бодох чадвар нь буурч, толгой тархи нь өвддөг, ухаан алддаг, татаж унадаг өвчтэй болно. Үеийнхнээсээ эрт зөнөнө. Эпилепси ч юм уу зүгээр нэг унадаг өвчний уналт биш, зүйрлүүлж хэлбэл, цусан хангамж дутагдаад, голын усыг боож, урсгалыг нь зогсоогоод, тэнд байгаа загас амь тэмцэн тийчигнэж байгаатай адилхан зүйл болж байна шүү дээ. Үүнээс гадна хожмын өдөр сэтгэцийн эмгэгтэй ч болж болзошгүй.
-Ухаан алдаж үзсэн хүүхдүүд энэ тоглоомдоо донтож, ахин дахин хийж үзэх магадлалтай юу?
-Донтолгүй яах вэ. Унтаад сэрсэн юм шиг болдог гэж ярьсан байна лээ. Зарим нь янз бүрийн хуурмаг үзэгдэл, төсөөллөө харж байгаа. Хэсэгхэн зуур тухайн орчноосоо тасраад, сансарт нисээд буух дайны үйл явц болж байна шүү дээ. Тэгээд тэр мэдрэмжээ ахин дахин авахын тулд тухайн хүүхэд өөрийгөө боомилж байгаад амь насаа ч алдах эрсдэлтэй. “Choking game”-ыг англиас махчилан орчуулбал дарж тоглох тоглоом гэдэг нэршилтэй. Энэ ёрын санааг бас нэг саваагүй нь гаргаж, бас нэг нь бүр кино хүртэл хийсэн байгаа юм. Зөвхөн Америкт ч биш Орост хүртэл энэ тоглоом байна л даа.
-Энэ тоглоомоор хэдэн удаа тоглоход эрсдэлд орох вэ?
-Энэ тоглоомоор 15-аас дээш удаа тоглосон хүүхдэд нэлээд өндөр эрсдэлтэй гэж бичсэнийг би олж уншсан. Гэхдээ хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалаад эхний удаад ч эрсдэл үүсч болзошгүй. Манайхан нийгмийн сүлжээнд хүүхдээ хараа хяналтгүй оролцуулж байна. Үүний хор уршгаар муу ёрын энэ тоглоомыг саваагүй нэг нь олоод мэдчихсэн, нөхдөдөө хэлж, түгээн дэлгэрүүлсэн л байна шүү дээ. Тиймээс одоо даруйхан таслан зогсоохгүй бол магадгүй хэн нэгний эрүүл мэнд хохирч, нас эрсдэж, нийгмээрээ бөөн шуугиан болох нь байна шүү дээ.
-Зүй зохисгүй энэ тоглоомыг таслан зогсоож, цаашид урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Манай эцэг эхчүүд яасан хайхрамжгүй, ямар гэнэн юм бэ. Хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн явуулснаа л болно гээд бодчихдог. Сургуулийн орчинд ч анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, захирал нар яг юу хийж байна вэ. Хамтарч ажиллаж чадаж байна уу. Хүүхдүүдийн дунд ямар тоглоом наадам, юу дэлгэрч байгааг анзаарч, арга хэмжээ авч байна уу. Нийгмийн орчинд ч хүүхдээ анхаардаг баймаар байна шүү дээ. Бид цөөхүүлхнээ ард түмэн. Тиймээс бие биеэ харж хамгаалж, үр хүүхдээ анхаарч явах учиртай. Монголын ирээдүй болсон, хувь заяаг үргэлжлүүлж явах ёстой хүүхдүүдийн маань дунд зүй зохисгүй тоглоом түгэн дэлгэрэх учиргүй, болзошгүй эрсдэлд орохоос нь өмнө таслан зогсоох хэрэгтэй. Би эмч хүнийхээ хувьд үүнд маш ихээр сэтгэл эмзэглэж, санаа зовниж байна. Бидний үр хүүхдүүд эрүүл саруул өсөн торних нь чухал байтал энэ тоглоомыг тоглох бол ноцтой асуудал шүү.
Г.ГАНЧИМЭГ







Зочин · 2 цагийн өмнө
XALYYXN SHAALGX ERCHUUDN ANUSN NUXN XELEERE DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
TOMSGN GUN XELEERE YDAANR DOLOOMR80955877TSAG SHAAX
Зочин · 2 цагийн өмнө
SEKSYGR ANUSDAX AL SEKSY URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSEER TOGLI SEXSYGEER MANSYYRTLA SADARLD BOOW XXN BOOW DOLOON80955877