5-6 тонн нөөцтэй мөртлөө “Ядраад байна” гэх шалтгаанаар түгээлт зогсоосон зөрчил илэрснийг арилгуулжээ
3 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Монгол Улсын өдрийн хэрэглээг хангахад 34 вагон шатахуун шаардлагатай. Гэтэл сүүлийн үед 34 вагон огт орж ирээгүй есөн өдөр байсан. Үүний улмаас нөөц бүрдүүлэх боломжгүй болж, хилээр орж ирсэн вагон бүрийг шууд түгээлтэд гаргаснаар хомсдол үүсэж, дугаарлалт буурахгүй байна. ОХУ-тай хийсэн Засгийн газар хоорондын уулзалтын үеэр Монголын тал нөхцөл байдлаа танилцуулж, хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Монгол Улс нефть импортлогч компаниудтайгаа хамтран сарын захиалгаа өгдөг бөгөөд АИ-92 автобензиний сарын захиалга 83,600 тонн байвал нөөцөө бүрдүүлэхээс гадна хэвийн түгээлт хийх боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар энэ хэмжээнээс 60 хүрэхгүй хувь нь хилээр орж ирээд байна. Долоо хоногийн дотор үлдсэн 40 хувь буюу 30 мянган тонн АИ-92 шатахууныг татаж авч байж энэ сарын хэрэглээ хэвийн түвшинд хүрнэ.
Гол шалтгаан нь ОХУ-ын Ангарскийн үйлдвэр ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой. Яамны зүгээс шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа. Тухайлбал, 5-6 тонн нөөцтэй мөртлөө хаалгаа түгжиж, худалдаа хийхгүй байх, “ядраад байна” гэх шалтгаанаар түгээлт зогсоох, бага хэмжээний нөөцтэй ч зарахгүй байх зэрэг зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Мөн 15 литр савтай бензинийг 170 мянган төгрөгөөр хүргэж өгөх, харин станц дээр ирж авбал литрийг 6,000 төгрөгөөр зарах зэрэг хууль бус “шаглах” үйлдэл гарсныг тогтоон, холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Түүнчлэн өнөө өглөө шатахуун түгээгчийн биед халдсан хэрэг бүртгэгдсэнийг мэдээллээ.
Одоогоор Монгол Улсад шатахуун, түлш импортлох зөвшөөрөлтэй 178, бөөний худалдаа эрхлэх 192, жижиглэнгийн худалдаа эрхлэх 194 аж ахуйн нэгж байдаг ч тэдгээрээс ердөө 10 орчим нь бодитоор импорт хийдэг аж.







Зочин · 3 цагийн өмнө
XUCHINDX ER XUNI ANUSN NUXN XELEERE LAW DOLOOMR TSENGEJ SEXSEER XUSEX80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ80955877ANUSN AL SEXSDMEER BIEE UNELELN DYYDLGR UILCHLGE