Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Ганзоригийн Дашням бусдаасаа хамгийн хөрөнгө ихтэй сайд аж.

Тэрбээр бага сургуулиа ОХУ-д, ахлах сургуулиа Швейцарьт, их сургуулиа Англи улсад дүүргэсэн. Түүний хувьд их сургуулиа гадаад суралцаж, төгсөөд эх орондоо ирж үүрэн телефоны оператор "Жи Мобайл" компаниас ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн "Жет шаринг Монголиа" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан юм.

Хамгийн сүүлд 2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний өөрийнх нь жилийн нийт орлого нь 721 сая төгрөг байна.

Таван нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд 6.6 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай гэжээ.

Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz SLS 500", "BMW-528", "Mercedes Benz- S600", "Yamaha- YZF" маркийн автомашин гээд нийт дөрвөн автомашинаа 2.1 тэрбум төгрөгөөр үнэлжээ.

Түүнчлэн дотоодын банкинд төгрөгийн 51 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Түүний хувьд "Онон бат ширээт сан", "Жет шаринг монголиа" ХХК, "Улаанбаатар сити эф си" "Грийнбридж тур", "Зүэндко", "Жимобайл групп" компанид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 6.6 тэрбумын барилга байгууламжтай.